Хүмүүнлэгийн тусламж ачсан 21 машин Донбасс руу хөдөлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-28 15:17:59

КИЕВ. /РИА Новости/. Швейцарын хөгжил, хамтын ажиллагааны агентлагийн илгээсэн хүмүүнлэгийн тусламж ачсан 21 машины цуваа Донбасс руу хөдөлсөн тухай Украины хилийн албаны хэвлэлийн алба мэдээлжээ.  


Хүмүүнлэгийн тусламжид Донбассын оршин суугчдад зориулж нийт 420 тонн жин усыг цэвэршүүлэх зориулалттай химийн бодис багтжээ. Донбассын оршин суугчдад зориулж олон улсын байгууллагууд тогтмол хүмүүнлэгийн тусламж илгээдэг. 

Холбоотой мэдээ