Унадаг дугуйтай согтуу залуус осол гаргажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬӨнгөрөгч амралтын өдрүүд буюу энэ сарын 26, 27-нд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ-т нийт 422 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 278 дуудлага бүртгэгдсэн байна.
Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 12 бүртгэгдэж бүртгэгдэж, 16 хүн хөнгөн гэмтжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 123 жолооч илрүүлсэн бөгөөд зургаа нь зам тээврийн осолд холбогдсон байна.
Тухайлбал БГД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө 25 дугаар эмийн сангийн баруун замд Ц нь унадаг дугуй унаж хөдөлгөөнд оролцохдоо "Автобус нэгдэл" ХХК-ны Daewoo BS -106 маркийн Б жолоочтой автобустай шүргэлцэн зорчигч 52 настай эмэгтэй А гэмтжээ. Унадаг дугуй унаж явсан Ц, зорчигч А нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсоныг тогтоожээ.
Хөдөө орон нутагт Завхан аймгийн Яруу сумын Хүйтний малгай гэх газар T.Landcruiser маркийн С жолоочтой авто машин онхолдож зорчигч 44 настай эмэгтэй Д нас барж 2 хүн гэмтсэн байна.
Н.Туяа