"Монгол Базальт", "Ай Түүлс”-ийн хувьцааны ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар
/МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өчигдөр болсон үнэт цаасны арилжаагаар
нийт 20 хувьцаат компанийн 1.8 сая ширхэг хувьцаа арилжив.
Арилжааны нийт үнийн дүн 153.9 сая төгрөг болов. Арилжаагаар
6 хувьцаат компанийн
хувьцааны ханш өсөж, 14 хувьцаат компанийн хувьцааны ханш
буурсан байлаа. Үүнээс "Монгол Базальт" болон
"АйТүүлс" ХК-ийн хувьцааны ханш хамгийн их
өссөн бол, "Баянтээг" болон "Нако Түлш"
ХК-ийн хувьцаа хамгийн их унажээ.
"TOP
20" индекс 0.18 хувиар буурч, 20137.82 нэгжид хүрсэн бол зах
зээлийн үнэлгээ 2.379.980.078.877.49 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ
үү.