Үйлдвэржүүлэлтэд 42,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-05-21 18:36:14

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж, сүүлийн таван жилд 42,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.

Үйлдвэржүүлэлтийг хөрөнгө оруулалт, санхүү, зээлийн бодлогоор дэмжин “Сум хөгжүүлэх сан”, “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан”, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”, “Зах зээл бэлчээрийн удирдлагын менежмент” төсөл, “Мерси кор” Олон улсын байгууллага, Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Эх үүсвэртэй зээлийн батлан даалтын сан”-гууд болон хувийн хэвшлээс дээрх хэмжээний хөрөнгө оруулалтыг хийсэн байна.   

“Сум хөгжүүлэх сан”-гаас 1646 төсөлд өссөн дүнгээр 9,2 тэрбум, “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан”-аас 68 бизнес төсөлд 2,9 тэрбум төгрөгийн зээл олгожээ.

Үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний үр дүнд 1831 шинэ ажлын байр бий болж, 1363 ажлын байр хадгалагдсан байна гэж аймгийн ЗДТГ-ын мэргэжилтэн Ч.Оюун-Эрдэнэчимэг ярилаа.

Мөн “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслөөс нийтдээ 2.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт авсан байна. “Нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх” дэд төслөөс Сайхан, Баян-Агт, Сэлэнгэ, Хялганат, Орхон сумын ахуйн үйлчилгээний төвийн засвар үйлчилгээнд хөрөнгө оруулалт хийж, ажлын байраар хангажээ.

Холбоотой мэдээ