"Миний мэргэжил-миний бахархал" чуулга уулзалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-03-28 16:14:45

Улаанбаатар хотноо болсон Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын оюутан суралцагчдын "Миний мэргэжил-миний бахархал" анхдугаар чуулга уулзалтад  Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн  сургуулиудын оюутнууд нэг баг болон амжилттай оролцоод ирлээ.

Чуулга уулзалтын хүрээнд олон төрлийн арга хэмжээ зохион байгуулагдсан бөгөөд Олон улсын хүүхдийн НАЙРАМДАЛ зуслан дээр зохиогдсон юм. Чуулга уулзалтаас Дорнод Политехник коллежийн залуу багш Б.Баянбаатар МЗХ-ны "Манлайлагч залуу" алтан медаль, Сүхбаатар МСҮТ-ийн Барилга өрөг угсрагчын 2-р курсын оюутан Б.Долмоо "Шилдэг сурагч" алтан медаль тус тус хүртсэн байна.

Б.Туяа

Холбоотой мэдээ