Төмөр замын ажилчдад гал унтраах сургалт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-03-28 16:14:04

Дорнод аймгийн Онцгой байдлын газраас УБТЗамын Баянтүмэн тасгийн ажилчдад “Ой, хээрийн түймрийг унтраах аргачлал, урьдчилан сэргийлэх арга хэмжээ” сэдвээр  танхимын болон дадлага сургуулийг зохион байгуулжээ.

Сургалтыг Эрэн хайх аврах ангийн дарга, онцгой байдлын ахлах дэслэгч Ц.Даваацэрэн, Сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал мэргэжилтэн онцгой байдлын дэслэгч Р.Отгонцэцэг, Эрэн хайх аврах ангийн бүлгийн дарга, онцгой байдлын дэслэгч Р.Батсайхан, аврагч, тэсэлгээчин онцгой байдлын ахлах ахлагч С.Цог-Эрдэнэ нар явуулсан байна.

Гал түймрийн улиралд төмөр зам дагасан газруудаар хээрийн түймэр ихээхэн гардаг бөгөөд замчид өөрсдийн хүчээр унтраадаг байна. Энэхүү сургалт тэдэнд гал түймрийг унтраах аргачлал зааж өгсөн нь цаг олсон ажил боллоо.

Б.Туяа

 

Холбоотой мэдээ