“Иргэдээ дээдэлсэн хариуцлагатай үйлчилгээ” хоёр сарын аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
erdenechimeg@montsame.mn
2016-03-28 15:27:07

Иргэдэд эрүүл мэндийн чанартай, хүртээмжтэй, эрэлт, хэрэгцээнд нь нийцсэн тусламж үйлчилгээг үзүүлэх, эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, халдварт өвчнөөс сэргийлэх, эрүүл мэндийн сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх, эмч мэргэжилтнүүдийн хариуцлага, хандлага, ур чадварыг сайжруулах зорилгоор “Иргэдээ дээдэлсэн хариуцлагатай үйлчилгээ” хоёр сарын аянг зохион байгуулах аймгийн Засаг даргын захирамж гарсан байна.

Аян 2016 оны 03 сарын 16-ны өдрөөс эхэлсэн бөгөөд аяны хүрээнд аймгийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, сум дундын эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төвүүдээс  иргэдэд эрүүл мэндийн мэдээлэл түгээх, мэдлэг олгох, олон үйл ажиллагаануудыг зохион байгуулан ажиллах ажээ.

“Иргэдээ дээдэлсэн хариуцлагатай үйлчилгээ” аяны үйл ажиллагааны явцад хяналт тавьж ажиллах бөгөөд аяны үр дүн гүйцэтгэлийг 05 сарын 25-ны дотор дүгнэх юм байна.

                                                                                                                Өмнөговь аймаг Н.Золбаяр

 

Холбоотой мэдээ