“Усаа хайрлая” сэдэвт гар зургийн уралдааны дүн гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-03-28 14:51:36

Жил бүрийн гуравдугаар сарын 22-ныг “Дэлхийн усны өдөр” болгон тэмдэглэдэг билээ. Энэ хүрээнд Дорнод Нийтийн аж ахуй компаниас ЕБС-ийн сурагчдын дунд “Усаа хайрлая”, Ус ба би” сэдэвт гар зургийн уралдааныг зарлаж шилдгүүдээ тодруулжээ.

Уралдаанд нийтдээ 235 бүтээл ирснээс бага ангийн төрөлд 12-р сургуулийн 2г ангийн сурагч Т.Цэнд-Очир тэргүүлж 1-р сургууль 3а ангийн Г.Энэрэл удаалж 8-р сургуулийн 3а ангийн сурагч Ц.Билгүүн, 6р сургуулийн 2а ангийн сурагч Эгшиглэн нар шагналт байруудад шалгарчээ. Харин дунд ангийн төрөлд гийн сурагчдаас

тэргүүн байрыг 12р сургуулийн 5а ангийн У.Урангоо тэргүүлж 1-р сургуулийн 5а ангийн М.Тамир дэд байр, 6-р сургуулийн 4а ангийн Н.Билгүүн гутгаар байр, Хан-уул сургуулийн 5а ангийн Г.Батцэцэг нар тус тус шагналын эзэд болцгоолоо.

Б.Туяа

Холбоотой мэдээ