"Евровидение - 2019"-д Нидерландын иргэн түрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-20 10:34:40

ТЕЛЬ-АВИВ. /ТАСС/. Өнгөрсөн ням гарагийн орой Израилийн Тель-Авив хотод болсон “Евровидение-2019” уралдааны шувтаргын тоглолтод Нидерландын оролцогч түрүүлжээ. Уралдаанд “Arcade” хэмээх дуугаар оролцсон Дункан Лоуренс 492 оноо авсан байна.


Тэгвэл энэ оны "Евровидении - 2019"-д Италийн иргэн Махмуд 465 оноогоор хоёрдугаар байрт оржээ. Харин Оросын иргэн Сергей Лазарев “Scream” хэмээх дуугаар оролцон, 369 оноо авч, 3 дугаар байрыг эзэлсэн байна.


Шувтаргын тоглолтод 26 орны уран бүтээлчид оролцсон байна. Үзэгчид болон оролцогч орнуудын мэргэжлийн шүүгчдийн нийлбэр оноогоор ялагчийг тодруулжээ. 



Холбоотой мэдээ