Хүчтэй цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн зарим сумын нутгаар хүчтэй цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулав.
Маргааш буюу энэ сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс, Булган, Мандал-Овоо болон зүүн сумдын нутгаар салхи секундэд 18-20 метр, түр зуур секундэд 24 метр хүрч ширүүснэ.
Мөн нутгийн зүүн болон хойд хэсгээр бага зэргийн бороо, цас орж, цасан шуурга шуурна гэж тус аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээны албанаас мэдээллээ.
Цаг уурын болзошгүй аюултай үзэгдлийн үед иргэд хол замд гарахгүй байх, малчид малаа хол бэлчээрт гаргахгүй байхыг онцгой анхааруулж байна. Мөн дулаан хувцаслаж, замд үүсч болох хальтиргаа гулгаа зэргээс бологоомжлохыг санууллаа.