АСЕМ-ын Залуучуудын чуулганд оролцогчдыг бүртгэж эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-03-28 12:23:12

АСЕМ-ын дээд түвшний 11 дэх уулзалтын хүрээнд Улаанбаатар хотноо ирэх 7 дугаар сард  “АСЕМ-ын Залуучуудын чуулган-2016” болох юм. МЗХ нь тус чуулганыг зохион байгуулагчийн хувьд оролцогчдыг бүртгэж эхэллээ.

Тус чуулган нь дээд түвшний уулзалтын өмнө зохиогддог томоохон хэмжээний залуучуудын хуралдаан бөгөөд их дээд сургуулийн оюутнуудад АСЕМ-ын дээд түвшний уулзалтын талаар ойлголт мэдээлэл өгөх, оюутан залуусыг идэвх сонирхол, оролцоог нэмэгдүүлэх зорилготой улстөрийн үлгэрчилсэн уулзалт юм.

Энэхүү үлгэрчилсэн хуралдаан нь хоёр үе шаттай. Эхнийх нь чуулган болохоос 1-2 сарын өмнө оюутнууд цахимаар бүртгүүлж хамтран ажиллах буюу багт хуваагдан судалгаа хийж, тодорхой жишээн дээр ажиллана. Дараа нь  үндсэн хуралдаан болж, нүүр тулан ярилцах, асуудал дэвшүүлэх хэлбэрээр зохиогддог.

Чуулганд оролцогчдыг энэ сарын 31-ний өдрийг дуустал бүртгэнэ. Бүртгүүлэх иргэнд 18-30 насны Монгол Улсын иргэн байх, мөн оюутан байх, англи хэлний бичгийн болон ярианы чадвар өндөртэй байх гэх зэрэг хэд хэдэн шаардлагыг тавьж байгаа аж.

Б.Туул

 

Холбоотой мэдээ