Их Британид “Hitachi” компанийн хурдан галт тэргийг нийтийн тээвэрт ашиглаж эхэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМЛОНДОН. /Kyodo/. “Hitachi” компанийн
хурдан галт тэргийг Их Британийн хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлсэн байна.
Зүүн хэмээх
утгатай “Azuma” нэртэй
дизель-цахилгаан хос хөдөлгүүрт галт тэргийг нийслэл Лондон хотоос Английн хойд
нутгийн Лидс хотын хооронд “London North Eastern Railways” компани /LNER/ үйлчилгээндээ нэвтрүүлжээ.
Японы суман галт тэрэгний технологийг ашиглан бүтээсэн “Azuma” галт тэргийг “Их Британийн Ньютон Эйклифф хот дахь Hitachi” компанийн үйлдвэрт үйлдвэрлэсэн байна.
Энэхүү галт тэрэг нь 200 орчим км/цаг хурдлах хүчин чадалтай бөгөөд
Япон улсад анхны “шинкансэн” суман галт тэргийг 1964 онд үйлчилгээнд нэвтрүүлж байжээ.