Сүхбаатар болон Хан-Уул дүүрэгт цахилгаан хязгаарлана

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2016-03-28 09:08:58

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 28-ны Даваа гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул иргэд хэрэглээгээ түр зохицуулна уу.

Сүхбаатар дүүрэг

10:30-17:30 цагт: 19-р хороо Хандгайтын богино, Янзага зуслан болон ойр орчимд,

Хан-Уул дүүрэг

10:30-18:00 цагт: 4, 5-р хороо 41, 34-р сургууль, 12, 145, 71-р цэцэрлэг, 19-р ясли, Хан-Уул УҮГ, АТС-37, Яармаг, Арцатын гудамж.

Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

Холбоотой мэдээ