Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нарны аялалд оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-05-15 10:20:26

Дорноговь /МОНЦАМЭ/. Энэ сарын 14-нд Сайншанд суманд аж төрдөг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл Хамарын хийд, Ханбаянзүрх хайрханы чиглэлд нарны спорт аялалд оролцлоо.

Сорт аяллыг Сайншанд сумын ИТХ, Сайншанд сумын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоо хамтран зохион байгуулсан бөгөөд сумын 2000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс 50 гаруй иргэн оролцсон байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, оролцоог дэмжих, хөгжил хамгааллыг сайжруулах, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн харилцаа, соёл урлаг, спортын арга хэмжээнд тэгш хамруулах, авьяас чадварыг нь нээж хөгжүүлэх асуудал хамгийн чухал гэж албаны хүн өгүүлэв. Дээрх аяллыг гурав дахь жилдээ зохион байгуулсан аж.

Иргэд элсний хөл бөмбөг, элсний сумо, уулын оргил булаалдах тэмцээн, олс татах, дээс тоглох, элсний буухиа зэрэг төрлөөр өрсөлдөж шилдгээ шалгаруулжээ.


Холбоотой мэдээ