Гуяаны төгөлд 2000 мод тарилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-05-15 15:35:18
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн хэлтэс, агентлаг, Сайнцагаан сумын харъяа төрийн бүх байгууллагын албан хаагчид, ажилтнууд тавдугаар сарын 13, 14-ний өдөр Мандалговь хотын Гуяаны төгөлд нийтдээ 2000 мод тарьжээ. 

2009 онд тус аймаг цөлжилтийг сааруулах, шар шороон шуургатай тэмцэх зорилгоор БНСУ-ын Гуяан хоттой гэрээ байгуулж, 100 га талбайд ойн зурвас байгуулах ажлыг эхлүүлсэн байдаг.

Энэхүү гэрээнд заасны дагуу арван жилийн хугацаанд жил бүр 10 мянган мод тарих ёстой бөгөөд энэ жил гэрээний сүүлийн жил учраас үлдэгдэл бүх модоо тарьсан байх шаардлагатай ажээ.

2009-2018 оны байдлаар 89 га талбайд 84 399 мод тарьж, ургалт 78%-тай байгаа бөгөөд энэ жилийн хувьд таван сардаа багтаагаад 11 га талбайд 19 000 тод тарих ёстой хэмээн аймгийн БОАЖГ-аас мэдээллээ. 

Холбоотой мэдээ