Төмөр замчдын хүүхдүүд тохилог шинэхэн цэцэрлэгтэй болох нь

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-05-15 09:48:40

Сэлэнгэ /МОНЦАМЭ/УБТЗ-ын Сүхбаатар зангилааны 180 хүүхдийн цэцэрлэгийн барилгын шав тавих ёслол өнөөдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотноо боллоо. 

Сүхбаатар сумын 7 дугаар багт байрлах төмөр замын хэмээгдэх энэхүү шинэ цэцэрлэгийн барилгыг ирэх 9 дүгээр сард ашиглалтад өгөхөөр барилгын ажлыг явуулж байна. Тус цэцэрлэгийн барилгыг төмөр зам өөрийн хөрөнгөөр, өөрийн хүчээр аймаг орон нутагтай хамтран барьж байгаа аж. Тус баг нь нийт 3188 хүн ам, 828 өрхтэй аж. Эдгээр хүн амын 412 нь цэцэрлэгийн насны хүүхдүүд байдаг байна. Энд “Бүжинхэн”, “Долоон одой” гэсэн хоёр цэцэрлэг тав таван бүлэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд нийт 380 гаруй хүүхэд хүмүүждэг байна. Шинэхэн цэцэрлэг байгуулагдсанаар цэцэрлэгийн хүртээмж хангалттай болох ажээ. 

Ёслолд УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил болон холбогдох албаны хүмүүс оролцлоо

Холбоотой мэдээ