Их зохиолч Д.Нацагдоржийн уран бүтээлийн тухай мэдлэгээрээ уралдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-03-26 11:54:22

Их зохиолч Д.Нацагдорж мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулж, түүний уран бүтээл хүүхдийн оюун ухаан, сурлага хүмүүжилд хэрхэн нөлөөлж буйг судлахаар энэ сарын 23-нд илтгэлийн уралдаан зохион байгуулжээ.

Аймгийн Боловсрол соёлын газар, Нийтийн номын сан хамтран зохиосон илтгэлийн тэмцээнд 21 сургуулийн төгсөх ангийн сурагч оролцсноос нэгдүгээр байрт  Зуунмод сумын 4-р сургуулийн н.Янжинлхам, удаах байрт Жаргалант сумын н. Азбаяр, Хүмүүн цогцолбор сургуулийн сурагч н.Пагма оржээ. Хоёрдугаар байрын шагналт, сурагч н. Азбаяр "Ламбугайн нулимс" өгүүллэгээс өнгө, мөнгөнд хууртаж, зуурдын жаргал амсах нь асар их зовлон шаналал дагуулдаг болохыг ойлгож авснаа хэлэв.

 Зуунмод сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал тогтоол гаргаж,  Их Д.Нацагдорж мэндэлсэний ойг жилийн турш тэмдэглэхээр болсон байна. Үүний дараа  “Дэвжээ”, “Уран жиргээ”, “Дараагийн хуудас” зэрэг олон төрлийн тэмцээн болно.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ