Б.Мөнхбаатар: Зорилтот бүлгийн иргэдийн орон сууцны түрээсийг хөнгөлөх боломжийг судлах хэрэгтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-05-08 17:16:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанд Түрээсийн орон сууцны хөтөлбөр, журамын талаар БХБ-ын дэд сайд Б.Мөнхбаатар мэдээлэл хийв.


Төрийн орон сууцны корпораци (ТОСК) 2013-2016 онд улсын хэмжээнд 2013-2016 онд 512 айлын орон сууц ашиглалтад оруулжээ. Мөн "Буянт-Ухаа 2" хороололд 972,  Орхон аймагт 315, Хөвсгөл аймагт 135, Говь-Алтай аймагт 120 айлын орон сууц ашиглалтад оруулахаар ажиллаж байгааг дэд сайд Б.Мөнхбаатар мэдээллийнхээ эхэнд онцлов.


Тэрбээр, "Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар “Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам” баталсан. Уг журмын дагуу иргэд ТОСК-тай гэрээ байгуулж, түрээслэж буй орон сууцны үнийг 5 жил төлөөд өмчлөх боломжтой болсон юм. Эсхүл урьдчилгаа 30 хувиа төлөөд ипотекийн зээлээр өмчлөх боломжтой. Цаашдаа иргэдийн төлсөн түрээсийн төлбөрийг зөвхөн орон сууц барихад зарцуулахаар төлөвлөж байна. Үүний зэрэгцээ зорилтот бүлгийн буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг түрээсийн орон сууцанд ороход нь дэмжих, түрээсийн төлбөрт хөнгөлөлт үзүүлэх боломжийг нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн байгууллагууд судлах хэрэгтэй" гэлээ.


Ийнхүү байнгын хорооноос "Түрээсийн орон сууц" хөтөлбөрийг хүрээг тэлэх, өмчлүүлэхтэй холбоотой хууль эрхзүйн орчныг сайжруулж, дүрэм, журамд өөрчлөлт оруулах талаар Засгийн газарт чиглэл өгөхөөр тогтов.


Холбоотой мэдээ