Монгол цагдаа НҮБ-д ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-03-25 11:44:48

Энэ онд Монголын цагдаагийн байгуулагад олон онцлог үйл явдал тохиож байна.

Онцлог заримаас нь дурдвал Монголын цагдаагийн байгууллага үүсч байгуулагдсаны түүхэн 95 жилийн ой болно. ЦЕГ-аас ойгоо угтаад бүтээлч ажлын төлөвлөгөө гаргаж ажиллаж байна. "Монгол цагдаа-95" спортын төрөл бүрийн тэмцээн үргэлжилж байна. Уг тэмцээн шатрын аварга шалгаруулахаас эхэлсэн. Саяхан монгол цагдаа НҮБ-д ажиллахаар болсон сайхан мэдээ дуулдлаа. Одоогоор НҮБ-д ажиллах хүнийхээ нэрийг түр нууцалж байна. Учир нь яг ажиллах цагийг нь болохоор олон нийтэд дуулгах юм байна. Энэчлэн цагдаагийн сайхан болон сайн мэдээг тухай бүр нь мэдээлж байх юм.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ