Захуудаар явж залилан хийгчийг баривчилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-03-25 11:28:40

Томоохон бараа, хүнсний захуудаар явж залилан хийж, хүнсний ногоо авч бултдаг байсан О гэгчийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар тасгийн цагдаагийн ажилтнууд баривчилсан байна.

О гэгч нь Батжаргал, Болор-Эрдэнэ гэдэг хуурамч нэрээр Хүчит шонхор, Нарантуул, Барс, Хархорин зэрэг захуудаар портер машин хөлслөн явахдаа голчлон хүнсний ногоо зардаг наймаачдаас бөөнөөр нь бараа авч ачуулан хуурамч мөнгөний баримт бичүүлэн залилдаг байжээ. Түүнд хүнсний бараа зарагчид, портер машинаар бараа зөөдөг жолооч нар ихэд залилуулан хууртдаг байсныг ийнхүү илрүүлэн шалгаж байна.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ