Газар хөдлөлтийн дадлагад эрүүл мэндийн салбарын 150 хүн хамрав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2016-03-25 10:48:14

Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолын дагуу газар хөдлөлтийн бэлэн байдлын сургуулилалтыг өчигдөр ЭМСЯ-ны хамт олон тав дахь жилдээ зохион байгууллаа.

Уг дадлагад Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын албаны штабын гишүүд, яамны нийт албан хаагч, тус байранд байрладаг олон улсын  байгууллага, төсөл хөтөлбөрийн хамт олон  зэрэг нийт 150 гаруй хүн хамарсан юм.

Энэ үеэр ЭМСЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Оюунчимэг газар хөдлөлтийн гамшгийн эрсдлийг бууруулах, сэргийлэхэд хувь хүн, гэр бүлээс эхлээд байгууллага, хамт олон, улс үндэстний бэлэн байдлыг хангах нь чухал болохыг  онцлов. Мөн НОБГ-ын гал түймрийн улсын ахлах байцаагч, онцгой байдлын хошууч С.Эрдэнэбаяр, аврах ангийн аврагч, ахлагч Х.Ербагда нар хөндлөнгийн хяналт тавьж,  хүн бүрийн хамгаалах хэрэгслийг шалгав.

Тус яамны хувьд энэ удаад уламжлал ёсоор хоёр үе шаттай зохион байгуулах тухай ТНБД-ын  бэлтгэл ажлын төлөвлөгөөг баталсан. Эхний үе шат болох “Газар хөдлөлтийн бэлэн байдлыг хангах нь” танхимын сургалтыг ОБЕГ-тай хамтран  энэ сарын 16-нд зохион байгуулсан юм.

Ж.Болор

Холбоотой мэдээ