“Монголын хүүхдүүд” баруун бүсийн наадам эхэллээ

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2019-05-06 16:32:26

Говь-Алтай /МОНЦАМЭ/ “Монголын хүүхдүүд” сэдэвт хүүхдийн урлагийн баруун бүсийн наадам Говь-Алтай аймгийн Алтай хотноо эхэллээ.

Монгол Улсаас ЮНЕСКО-д бүртгүүлсэн соёлын өвийг хүүхэд багачуудад өвлүүлж монгол үндэстний соёл урлаг, зан заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх зорилготой баруун бүсийн наадмыг Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Гансэлэм нээн үг хэлж оролцогчдод амжилт хүслээ.

Монголын хүүхдийн урлагийн барууун бүсийн наадмын хоёрдугаар шатанд 160 гаруй хүүхдүүд оролцож байна. Тэд монгол ардын бүжиг, хамтлаг хөгжим, хамтлаг болон гоцлол дуу, чөлөөт бүжиг, хамтлаг хөгжим, Театр миний амьдралд” жүжигчилсэн тоглолт, язгуур урлаг /уртын дуу, бий биелгээ, ерөөл магтаал, хөөмий, исгэрээ, уран нугаралт/ гэх мэт төрлөөр өрсөлдөх юм.