"Аэрофлот" компани ослын улмаас амиа алдсан хүмүүсийн ойр дотныхонд тусламж үзүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-06 12:48:32

МОСКВА. /TASS/. Москва-Мурманкс чиглэлд хөөрсөн нисэх онгоц аянганд цохиулж шатсаны улмаас амиа алдсан болон бэртсэн хүмүүсийн ойр дотныхонд "Аэрофлот" компани болон “Шереметьево” нисэх онгоцны буудал дэмжлэг үзүүлнэ. Энэ тухай “Шереметьево” нисэх онгоцны буудлын цахим хуудаст мэдээлсэн байна.


“Ослын улмаас амиа алдсан болон бэртсэн хүмүүсийн ойр дотныхонд "Аэрофлот" компани, “Шереметьево” нисэх онгоцны буудлын хамт олон чадах бүхнээрээ дэмжлэг үзүүлнэ” хэмээн тус мэдэгдэлд дурджээ.  


Нисэх онгоцонд гал гарсны улмаас амиа алдсан, бэртсэн хүмүүсийн гэр бүлийхэнд дэмжлэг үзүүлэхээ Мурманскийн амбан захирагч Андрей Чибис өмнө нь мэдэгдсэн байна. Энэ ослын улмаас 41 хүн амиа алджээ. ОХУ-ын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, 6 хүн эмнэлэгт хүргэгдсэн байна. 

Холбоотой мэдээ