Хүүхдүүд гамшгаас өөрсдийгөө хамгаалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2016-03-25 09:07:57

Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг өчигдөр16.00 цагт улсын хэмжээнд зохион байгууллаа.

Энэ үеэр Нийслэлийн 33 дугаар цэцэрлэгийн багачууд болон 23 дугаар сургуулийн сурагчид гамшгаас хамгаалах сургуулилилт идэвхтэй хийв.

Улс орон даяар зарлан мэдээллийн техник хэрэгслийн бэлэн байдлыг шалгах, түүнд хамрагдаж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагын оролцоог дээшлүүлэх зорилгоор энэ дадлага, сургуулийг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа юм.

Дадлага сургуулийн зарлан мэдээллийг ОБЕГ-т хэрэгжиж буй “Газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах систем байгуулах” төслийн хүрээнд Нийслэлийн зургаан дүүрэгт шинээр суурилуулсан орчин үеийн зарлан мэдээлэх дуут дохиоллын цамхгаар дамжуулан ажиллажээ.

Мөн зарлан мэдээллийн дуут дохиоллын цамхаг суурилуулаагүй, сул сонсогдож байгаа алслагдсан дүүрэг, хороодод онцгой байдал, цагдаа, эмнэлгийн яаралтай тусламжийн зэрэг шуурхай албаны автомашины дуут дохиоллын төхөөрөмж, чанга яригчаар иргэдэд зарлан мэдээлэх дуут дохиоллыг хүргэсэн байна.

Ж.Болор

 

Холбоотой мэдээ