Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар дулаан байна

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-03-25 08:22:42

Малчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна.

2016 оны гуравдугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун  хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс 6-11 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, говийн бүсийн өмнөд хэсгээр 10-15 хэм, Дархадын хотгор болон Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар 0-5 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 7-9 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 5 хэм хүйтэн, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 882 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. 

Холбоотой мэдээ