Өөрийгөө хамгаалах зорилгоор галт зэвсэг ашиглахыг зөвшөөрчээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-01 13:09:03

МОСКВА. /АиФ/. Өөрийгөө хамгаалахын тулд галт зэвсэг ашиглахыг зөвшөөрсөн “Өөрийгөө хамгаалах тухай хууль”-д Италийн Ерөнхийлөгч Сержио Маттарелла гарын үсэг зуржээ.


“Өөрийгөө хамгаалах нь хууль ёсны болж байна. Гэмт этгээдийн халдлагад өртөж, өөрийгөө хамгаалахын тулд зэвсэг хэрэглэхээс өөр аргагүйд хүрсэн хүмүүсийг буруутгахгүй” хэмээн Италийн улс төрч Жулия Бонжорно мэдэгдсэн байна.


Хуулийн дагуу өөрийгөө хамгаалах зорилгоор зэвсэг ашигласан хүнд шийтгэл ногдуулахгүй аж. Өөрийгөө хамгаалахын тулд галт зэвсэг ашиглахыг зөвшөөрсөн нь гэмт хэргийн тоо буурахад нөлөөлнө гэж үзэж байна. Италийн Шадар сайд бөгөөд Дотоод хэргийн сайд Маттео Сальвини энэхүү хуулийн төслийг санаачилжээ. 

Холбоотой мэдээ