Салан тусгаарлагдсан гэр бүлүүдийг уулзуулах зориулалттай төвүүдийг сэргээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-30 15:36:40

СӨҮЛ. /TASS/. Солонгосын дайны үеэр салан тусгаарлагдсан гэр бүлийн гишүүдийг дүрс бичлэгээр уулзуулахад зориулсан 13 төвийг засварлан, шинэчлэх ажлыг БНСУ дуусгасан тухай Үндэстнээ нэгтгэх яамны төлөөлөгч сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.


Засварлан шинэчлэн ажлыг энэ сарын 3-нд эхлүүлсэн бөгөөд 5 дугаар сарын эхээр объектууд хоорондын харилцаа холбоог шалгахаар төлөвлөж байгаа аж.


Түүнчлэн салан тусгаарлагдсан гэр бүлийн гишүүдийн хувийн уулзалтуудыг зохион байгуулах, видео зурвас солилцох, БНАСАУ дахь дүрс бичлэгээр харилцаа холбоо тогтооход зориулсан төвүүдийг сэргээх боломжуудыг Үндэстнээ нэгтгэх яам БНАСАУ-тай хэлэлцэхээр төлөвлөж байна. 


БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жөн Ун нар өнгөрсөн оны 9 дүгээр сард дээд хэмжээний уулзалт хийх үеэрээ Солонгосын дайны үеэр салан тусгаарлагдсан гэр бүлүүдийг дүрс бичлэгээр уулзуулах ажлыг идэвхжүүлэхээр тохиролцсон юм. 

Холбоотой мэдээ