Шалгалтын хуудсан дээр балын харандаагаар тэмдэглэж болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-03-24 11:10:42
oyuka_hu@yahoo.com

Энэ жил Орхон аймагт 12 дугаар ангийг 1206 сурагч төгсөнө. Өнөөдрийн байдлаар 931 нь Элсэлтийн ерөнхий шалгалтандаа бүртгүүлжээ. Шалгалтын бүртгэл 2 дугаар сарын 15-аас дөрөвдүгээр сарын 25 хүртэл үргэлжилнэ.

Элсэгчид монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгөх ёстой бөгөөд 400-аас дээш оноо авсан тохиолдолд бусад шалгалтаа өгөх эрх үүснэ. Монгол хэл, бичгийн шалгалтад орсон тохиолдолд баталгаажуулалтын хуудас олгоно. Энэ нь 2.5 жилийн хугацаатай юм.

Мөн энэ жил Боловсролын үнэлгээний төв шалгалтын хуудас засдаг автомат машинаа шинэчилж байгаа тул шалгуулагчийн хариултын хуудасны загвар өөрчлөгдөх гэнэ. Ингэснээр сурагчид шалгалтын хуудсан дээр балын харагдаагаар бичиж буруу тэмдэглэгээгээ арилгах боломжтой болж байна. Энэ нь шалгуулагчийн хувьд давуу талтай юм.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ