Гаалийн байгууллага улсын төсөвт 870 тэрбум төгрөгийн орлого оруулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-04-26 19:16:47
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гаалийн байгууллага энэ оны эхний дөрвөн сард улсын төсөвт нийт 857.2 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх ёстойгоос 870.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, төлөвлөгөөгөө 1.5 хувиар давуулан биелүүлсэн байна.


Улсын төсвийн гаалийн орлогын гүйцэтгэлийг бүтцээр нь авч үзвэл, Гаалийн албан татвар 26.1 хувь, НӨАТ 51.8 хувь, ОАТ /Онцгой албан татвар/ 18.1 хувь, АБДТАТ /Автобензин, дизелийн түлшний албан албан татвар/ 0.5 хувь, бусад орлого 3.4  хувийг тус тус эзэлж байна.


Орлогын гүйцэтгэлийг ноднингийн мөн үеийнхтэй харьцуулбал, нийт орлого 195.4 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.


Энэ оны эхний гурван сард улсын төсөвт 651.1 тэрбум төгрөг төвлөрүүлж, Төсвийн тухай хуулиар хүлээсэн үүргээ мөн л 1.5 хувиар давуулан биелүүлсэн тухай өмнө нь Гаалийн байгууллагаас мэдээлж байсан юм.

Холбоотой мэдээ