ОХУ болон БНАСАУ-ын найрамдлыг бэхжүүлэхийн төлөө хундага өргөв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВЛАДИВОСТОК. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унд зориулсан хүлээн авалтын үеэр хоёр орны найрамдлыг бэхжүүлэхийн төлөө хундага өргөлөө.
"ОХУ болон БНАСАУ-ын найрамдал, хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэхийн төлөө, манай хоёр орны ард түмний сайн сайхны төлөө, нөхөр дарга Ким Жөн Ун болон энд хүрэлцэн ирсэн бүх хүний эрүүл мэндийн төлөө хундага өргөхийг та бүхнээс хүсэж байна” гэж тэрбээр ерөнхийлөгчийн хүлээн авалтыг нээхдээ хэлсэн байна. Путин Ким Жөн Уны хамт цагаан дарстай хундага өргөжээ.
Орос нутагт зочилж буйд талархаж буйгаа тэрбээр БНАСАУ-ын төлөөлөгчдөд дахин халуун дотноор илэрхийлэв. Путин БНАСАУ-ын одоогийн удирдагч Ким Жөн Уны эцгийг Владивостокт 2002 онд хүлээн авч байсныг дурдаад, ОХУ түүнд үргэлж хүндэтгэлтэй хандаж байсныг цохон тэмдэглэсэн байна.
“Өнөөдрийн хэлэлцээ мөн манай хоёр улсын харилцаанд уламжлал болон тогтсоны дагуу үр бүтээлтэй, ажил хэрэгч, найрсаг уур амьсгалд боллоо” гэж ОХУ-ын Ерөнхийлөгч онцлоод хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг Москва болон Пёньян өнгөрсөн онд тэмдэглэсэн гэдгийг дурджээ. Үүний сацуу тэрбээр нөхөр Ким Жөн Уны гаргасан олон санаачилгын ачаар Солонгосын хойгийн эргэн тойронд үүссэн нөхцөл байдал сүүлийн саруудад тогтворжиж байгаад талархаж буйгаа илэрхийллээ.