Гуравдугаар сарын 24-нд болох үйл явдал
ЛАВЛАГАА09.00 цагт "Монголын геологи хайгуул 2016" чуулга уулзалт Корпорейт Конвеншн төвд болно.
09.00 цагт Элэгний С вирусын эсрэг Харвони эмийн эмчилгээг эрүүл мэндийн даатгалд хамруулахыг шаардаж Сангийн яамны өмнө цуглаан зохион байгуулна.
11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдөр”-ийн талаар ДЭМБ, ЭМСЯ, ХӨСҮТ-өөс мэдээлэл хийнэ.
11.00 цагт Монгол Улсын Шадар сайд, ЭМС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар ХӨСҮТ-д ажиллана.
11.00 цагт Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн хурлын танхимд эрчим хүчний хицуулах хороо тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудад үйл ажиллагааныхаа тайланг танилцуулна.
11.00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд “Хэвлэл мэдээлэл ба ил тод засаглал” хэлэлцүүлэг болно.
11.30 цагт ШӨХТГ-т шатахууны үнэ дахиад 100 төгрөгөөр буурах боломжтой талаар мэдээлэл хийнэ.
11.30 цагт Монголын Үндэсний Циркт “Дэлхийн цирк 2016” тоглолтын талаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагт байрлах АСЕМ-ын мэдээллийн төвд Дээд түвшний уулзалтын дагалдах хурал болох “Ази-Европын иргэний 11 дүгээр чуулган”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Иргэдийн Шударга Шүүх ТББ-ын дэргэдэх “Хараат бус залуучуудын холбоо”-ноос АТГ-ын талаар мэдээлэл хийнэ.
13.00 цагт Корпорэйт зочид буудалд Дэлхийн Монгол Глобал нийгэмлэгээс зохион байгуулж буй "Монгол туургатны мисс" тэмцээний "Мисс Гүүдвил" номинацийн хүрээнд зохион байгуулах "Сүүн дусал" сайн үйлсийн аяны талаар мэдээлэл хийнэ.
14.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч нар суулт зарлах талаар мэдээлэл хийнэ.
14.00 цагт Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор кассын машин нийлүүлэгч аж ахуйн нэгжүүд болон Гааль татварын мэдээллийн технологийн төв УТҮГ хамтран иргэд, бизнэс эрхлэгчдэд мэдээлэл өгөх арга хэжээ "Дүнжингарав" худалдааны төвийн "Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв"-д болно.
14.00 цагт Батлан хамгаалахын их сургуульд БЗД-ийн Онцгой байдлын хэлтэстэй хамтарсан "Аврах ажиллагааг зохион байгуулах" дадлага, сургалт явагдана.
16.00 цагт Орон даяар гамшгийн дуут дохио дуугарна.
18.00 цагт Зураач Олохнууд Заяатын Түмэнжаргалын бие даасан "Тэнгэр Монгол" үзэсгэлэнгийн нээлт "BlueMoon" арт галерейд болно.