Венесуэлд бүрэн хяналт тавина гэдгээ мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-24 13:36:45

КАРАКАС. /РИА Новости/. Засгийн газар Венесуэлд бүрэн хяналт тавина хэмээн Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгджээ.


“Засгийн газар, Зэвсэгт хүчин, нутаг дэвсгэрт бид бүрэн хяналт тавина. Хууль ёсны ерөнхийлөгчийн хувьд би хүлээсэн үүргээ биелүүлж, үндэсний харилцаа, олон улсын харилцааг удирддаг. Үндсэн хуультай улс орноо Засгийн  газар удирдсаар байх болно. Төрийн эргэлт хийхийг завдсан амжилтгүй оролдлого түүхэндээ инээдэм болж бичигдэх болно” хэмээн тэрбээр хэлсэн байна.  


Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо нэгдүгээр сарын 23-нд өөрийгөө түр ерөнхийлөгчөөр зарласан юм. Түүнийг АНУ хийгээд тус улсын холбоотнууд хүлээн зөвшөөрсөн. Харин Н.Мадуро түүнийг Америкийн утсан хүүхэлдэй хэмээн нэрлэсэн юм.

 

Холбоотой мэдээ