Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Монголын мэдээ | Лавлагаа
ariunbold@montsame.mn
2016-03-24 08:37:51

Өнөөдөр аргын тооллын 2016 оны Гуравдугаар сарын 24. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Хаврын дунд цагаагчин туулай сарын Билгийн тооллын 16. Бархасвадь гараг.

Тугчин одтой, 6 цагаан мэнгэтэй хөхөгчин могой өдөр. Өдрийн барилдлага:Хотол чуулган. Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй. Өдрийн наран 6 цаг 52 минутад мандан, 19 цаг 02 минутад жаргана. 

Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Холбоотой мэдээ