Удирдах ажилтны сонгон шалгаруулалт зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-03-23 17:22:20

Төрийн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан, төрийн албаны зорилт, чиг үүргийг мэргэшлийн өндөр түвшинд хэрэгжүүлэх удирдах ажилтны сонгон шалгаруулалт зарлагджээ.

Дарьганга сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга, Баяндэлгэр сумын Мал эмнэлэг үржлийн  тасгийн дарга, Наран, Асгат, Түвшинширээ сумдын Санхүүгийн албаны дарга, Түвшинширээ сумын Засаг даргын тамгын газрын дарга, Халзан сумын Соёлын төвийн эрхлэгч зэрэг ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Сонгон шалгаруулалт 2016 оны 4 сарын 8-ны өдөр зохион байгуулагдана. Оролцох иргэдийн бүртгэлийг 4 сарын 6-ныг хүртэл хийх юм байна.

Т. Одончимэг

 

Холбоотой мэдээ