Самбо бөхийн өсвөрийн тамирчид улсын аваргаас 8 медаль хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-04-22 16:32:17

Увс /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сант сумын уугуул, ОХУ-ын буриад улсын гавъяат дасгалжуулагч, Алтангадас одонт ОУХМ Л.Зандаагийн нэрэмжит самбо бөхийн өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-21-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод болсон байна.

Энэхүү тэмцээнд 21 аймаг, 7 дүүргийн 31 байгууллагын 900 гаруй өсвөрийн самбочид жин, жингийнхээ ангилалд хүч сорин өрсөлджээ. Тус тэмцээнд Увс аймгийн Н.Эрдэнэтогтох, С.Банзрагч, Б.Баттулга нарын дасгалжуулагчтай эрэгтэй 17, эмэгтэй 15, нийтдээ 32 тамирчин оролцож  нэг алт, нэг мөнгө, зургаан хүрэл медаль хүртжээ.

Тухайлбал, Б.Дашхорол 30 кг-ын жинд алт, Ч.Баттогтох 48 кг-ын жинд мөнгө, Л.Гантулга 30 кг-ын жинд хүрэл, Г.Баянмөнх 87 кг-ын жинд хүрэл, Н.Төрмөнх 70 кг-ын жинд хүрэл, Р.Баттулга 56 кг-ын жинд хүрэл, Б.Гантөгс 48 кг-ын жинд хүрэл, Б.Сэвжидмаа 40 кг-ын жинд хүрэл медаль тус тус хүртсэн байна.

Холбоотой мэдээ