Мах боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-03-23 16:34:59

Мах боловсруулах үйлдвэрийг “Баянхонгор констракшн” ХХК 2.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй өөрийн хөрөнгөөр гүйцэтгэж ашиглалтад оруулжээ.

Тус үйлдвэрийн нээлт энэ сарын 19-нд болсон бөгөөд УИХ-ын дарга Баянхонгор аймагт ажиллах үеэрээ нээлтийн тууз хайчлах арга хэмжээнд оролцсон байна.

“Мах март” үйлдвэр нь одоогоор махыг ангилах, зоорилох, шулах үйл ажиллагаа явуулж байгаа аж. Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллахад өдөрт 600 бог, 80 бодын мах боловсруулах боломжтой гэнэ. Цаашид хүчин чадлаа нэмэгдүүлэн хиамны үйлдвэр, өлөнгийн цех, мах хөлдөөх агуулах, цусны болон ясны гурил хийх зэрэг боловсруулах үйлдвэрлэл эрхлэх аж. Одоогийн байдлаар үйлдвэр ашиглалтад орсноор 24 байнгын ажлын байр шинээр бий болжээ.

Өнөөдрийн байдлаар таван аймаг Бургастайн боомтоор мах экспортлоод эхэлсний нэг нь Баянхонгор аймаг юм. Цаашид үйлвэрлэлийн хүчин чадлаа өргөжүүлж, ажлын байрын тоогоо ч нэмэх талаараа нээлтийн үеэр үйлдвэрийн дарга нь танилцуулж байв.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ