"Амьдрал тэтгэгч" жүжгийг Архангайн хүүхдүүд талархан хүлээж авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-04-19 16:50:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ардын жүжигчин Д.Ичинхорлоогийн нэрэмжит Архангай аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид "Амьдрал тэтгэгч" хүүхдийн жүжиг тоглож байна.  

4 дүгээр сарын 16-аас 24-нийг хүртэл Эрдэнэбулган сумын нийт цэцэрлэгийн багачуудад болон ЕБС-ын бага ангийн сурагчдад толилуулж талархал хүлээж байна. Жүжигчид, үзэгч хүүхдүүд харилцан ярилцаж жүжгийг "амт" оруулж байгаа нь бүр ч онцлог гэж тус театрын дарга Ж.Нямаа  хэллээ.

Холбоотой мэдээ