Эрдэмтэд сансраас хамгийн эртний молекулыг илрүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААНВАШИНГТОН. /TASS/. Орчлон ертөнцөд урьд өмнө үүсэн бий болсон молекулуудаас хамгийн анхны молекулыг эрдэмтэд сансраас илрүүлсэн тухай NASA агентлаг цахим хуудсандаа мэдээлсэн байна.
Эрдэмтдийн илрүүлсэн молекул нь гелийн гидридын молекулын ион /HeH+/ аж. Уг нэгдлыг давхраа мандлын хэт улаан туяаны огторгуйн дурангийн /телескоп/ тусламжтайгаар дэлхийгээс 3000 гэрлийн жилийн зайтай оршдог “NGC 7027” мананцраас олж илрүүлжээ.
Уг молекул гели устөрөгчийн ионтой нэгдсэний улмаас болсон Их тэсрэлтээс хойш 100 мянга орчим жилийн дараа үүссэн гэж эрдэмтэд үзэж байгаа ажээ. “HeH+” молекулыг 1925 онд лабораторийн нөхцөлд дахин үүсгэж байсан боловч сансрын орон зайгаас олж илрүүлж чадаагүй байна.