Яриа хэлэлцээнд М.Помпеогоос өөр хүнийг оролцуулахыг БНАСАУ хүсжээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-18 15:54:18

ТОКИО. /РИА Новости/. АНУ-тай хийх яриа хэлэлцээнд Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпеогийн оронд илүү туршлагатай, өөр хүнийг оролцуулахыг БНАСАУ шаарджээ. Энэ тухай “Ёнхап” агентлаг мэдээлэв.


Энэ тухай БНАСАУ-ын Гадаад хэргийн яам дахь АНУ-ын департаментын захирал Квон Чон Гукийн мэдэгдсэнийг иш татан олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн байна.


“АНУ-тай цаашид хийх яриа хэлэлцээгээ сэргээвэл М.Помпеогийн оронд илүү туршлагатай, найрсаг хүн бидэнтэй яриа хэлэлцээ хийгээсэй гэж би хүсэж байна” хэмээн тэрбээр хэлсэн байна. Эрх баригчдын байр суурийг ойлгох чадваргүй хэмээн БНАСАУ-ын Гадаад хэргийн яам М.Помпеог буруугасан байна.


БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп  нарын хоёр дахь дээд хэмжээний уулзалт Вьетнамын нийслэл Ханой хотод өнгөрсөн 2 дугаар сард болсон билээ. Уулзалтын дүнд талууд ямар нэгэн тохиролцоонд хүрч чадаагүй юм. 

Холбоотой мэдээ