Брунейн Султаны ач хүүгийн ахалсан баг Монголд ирж тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-04-18 13:06:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний шигшээ баг “Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны эхний шатанд Брунейн шигшээ багтай учраа таараад байгаа юм.


Бруней улсын шигшээ багийн ахлагч бөгөөд дэлхийн хамгийн баян хөлбөмбөгчин Фаяк Болкиагийн талаар Монголын хөлбөмбөгийн холбооноос танилцуулж байна.


Тэрбээр 20 настай, Английн “Лестер Сити” багийн бүрэлдэхүүнд багтдаг. “Челси” багийн академиас хөлбөмбөгийн карьераа эхлүүлсэн байна. Фаяк Болкиа “Арсенал”, “Саутхэмптон” зэрэг Английн багуудын академийг ч дамжаад амжсан бөгөөд шигшээ багтаа нийт 6 тоглолт хийсэн бөгөөд 1 гоолыг бүртгүүлжээ.


Дашрамд дуулгахад, Фаяк Болкиа нь Бруней улсын Хан хүү Жефри Болкиагийн хүү буюу Брунейн Султан Хассанал Болкиагийн ач хүү юм байна.



ДАШТ-ий урьдчилсан шатны тэмцээнд учраа таарсан Монгол-Брунейгийн эхний тоглолт ирэх зургадугаар сарын 6-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах бол хариу тоглолт зургадугаар сарын 11-нд Бруней улсын нийслэл Бандар Сери Бегаван хотноо болно. 

Холбоотой мэдээ