Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт 1000 гаруй иргэн хамрагдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-04-18 09:27:32
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Онцгой байдлын газар өчигдөр Чингэлтэй дүүрэгт "Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг" хийв.


Бэлэн байдлын үзлэгт дүүргийн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн гамшгаас хамгаалах мэргэжлийн 100 орчим анги, штаб, хэлтэс, албаны 1000 гаруй ажилтан, алба хаагч оролцсон юм. 



Энэхүү үзлэг нь тохиолдож болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуушгүй сэргээн босгох үйл ажиллагаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын томилгоот бүрэлдэхүүнийг сурган дадлагажуулах, гамшгийн үеийн хүч хэрэгслийн харилцан ажиллагааг сайжруулах зорилготой юм. Үзлэгийн үеэр ажлын багийн бүрэлдэхүүнд мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажилласан тухай НОБГ-аас мэдээлэв.



Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль болон Нийслэлийн Засаг даргын А/25 дугаар захирамж, дүүргийн Засаг даргын А/221 дүгээр захирамжийн дагуу нийслэлийн Онцгой байдлын газраас дээрх үзлэгийг хийжээ.


Холбоотой мэдээ