Орон тооны бус Бодлогын зөвлөл хуралдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-04-17 17:49:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын захирамжаар байгуулсан Орон тооны бус Бодлогын зөвлөл өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийв.


Уг зөвлөл УИХ-аар хэлэлцэх хууль, төрийн бодлогын баримт бичгийг боловсруулах, хэрэгжүүлэх, сурталчлахад мэргэжлийн болон шинжлэх ухааны мэдлэг, мэдээллээр хангах, зөвлөх үүрэгтэй юм. Анхдугаар хуралдаанаар Орон тооны бус зөвлөлийн ажиллах журмыг батлах, Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын гишүүний Ёс зүйн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийг хэлэлцэн, санал өгөх тухай зэрэг асуудлыг хэлэлцэв.

Холбоотой мэдээ