Сумын төвөөс малыг тогтсон нэг бусэд гаргана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-04-17 21:09:25

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Чулуут сум "Цэвэр-цэмцгэр Чулуут" сумын дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд хөтөлбөрийн хүрээнд сумын төвийн "А" зэрэглэлийн бүсэд байрлах албан байгууллага, ААН-үүд, айл өрхүүдийн дунд хэлэлцүүлгийг зохион байгуулсан байна.

Хэлэлцүүлгээс сумын төвөөс малыг тогтсон нэг бүсэд гаргах, "А" зэрэглэлийн бүсэд байгаа ААН-үүд нэгдсэн нэг загварын хогийн савтай болох, өөрийн эзэмшлийн хашааны өнгө үзэмжийг сайжруулахад хамтран ажиллах зэрэг саналыг гарган, хийж хэрэгжүүлэхээр болсон байна.

Холбоотой мэдээ