"Бүтээгч Ертөнц" хамтын хөгжлийн төв үүдээ нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-04-17 11:31:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Бүтээгч Ертөнц” хамтын хөгжлийн ордон энэ сарын 14-нд нээгдэж, салбар салбарын ТББ, залуучууд, оюутан залуусын өмнө үүдээ дэлгэлээ. МЗХ  "Яагаад хамтын хөгжлийн орон зайг үүсгэж байгаа вэ" гэсэн асуултын хариуг өгөх гэж үүнийг нээсэн байна.

Монголын Залуучуудын Холбоо иргэний нийгмийн байгууллагын хувьд, өөрийн үзэл баримтлал, үндсэн дүрмийнхээ хүрээнд нийгмийн олон талт харилцаанд залуучуудаа хөгжүүлэн, бүтээн байгуулалтын цаг тоолж эхэлсэн энэ үед бүтээгч залуус төрүүлэх, улсдаа сайн иргэдийн чиглэл бүрээр бэлтгэх зорилгоор “Бүтээгч Ертөнц” Хамтын хөгжлийн орон зайг үүсгэжээ.

Энэ нь Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Төрийн болон Төрийн бус байгууллага, бизнес, Олон улсын байгууллага, салбар бүрийн мэргэшсэн чадварлаг хувь хүмүүс тэдгээрийн нэгдэл, Үйлдвэрчний эвлэл, Эмэгтэйчүүд эрэгтэйчүүд, хүүхдийн байгууллагууд, залуучуудын хөгжлийн бодлого, хөтөлбөр, төсөл санаачлага, үйл ажиллагаагаараа залуучуудад нээлттэй. "Бүтээгч Ертөнц" хамтын хөгжлийн орон зай нь ашгийн төлөө бус бөгөөд хамгийн хямд  буюу 1 сард 160 000 төгрөгийн үнийг санал болгосноос гадна  өдрийн аль ч үед үйлчлүүлэх боломжтой. Эндээс сургалт, уулзалтын өрөө танхим, олон төрлийн үйлчилгээг нэг дороос авч болох аж.

Холбоотой мэдээ