Боулинг сонирхогчдын УАШТ-ий шилдгүүд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-04-16 11:59:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боулинг сонирхогчдын 2019 оны УАШТ өнгөрсөн амралтын өдрүүдэд “Big bowling” төвд амжилттай болж шилдгүүдээ шалгарууллаа. Гурав дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн багийн болон эрэгтэй ганцаарчилсан, эмэгтэй ганцаарчилсан төрлүүдээр болж, нийт 28 багийн 112 тамирчин өрсөлдсөн юм.

 

Багийн төрөлд:

 

1-р байр, алтан медаль - Б.Саруулболд ахлагчтай Л.Төгөлдөр, Б.Хонгорзул, Н.Пүрэвсүрэн нарын баг

2-р байр, мөнгөн медаль - Б.Эрдэнэхүү ахлагчтай Н.Цогбадрах, Б.Оюунтуяа, Э.Цолмон нарын “Биг констракшн” баг

3-р байр, хүрэл медаль - Г.Өлзийбат ахлагчтай Г.Бат-Эрдэнэ, Г.Лхагвасүрэн, Д.Алтанчимэг нарын “Суруга Монгол” баг

4-р байр, тусгай байр - Л.Баасан-Ёндон ахлагчтай Л.Оюунбаяр, Г.Энхтөр, Б.Оюунбат нарын “Өнөөдөр” сонины баг

 

Эмэгтэй ганцаарчилсан төрөл:


1-р байр, алтан медаль - “Winners” клубын тамирчин С.Түмэнжаргал

2-р байр, мөнгөн медаль - А.Гэрэлтуяа

3-р байр, хүрэл медаль - “Өнөөдөр” сонины тамирчин Л.Оюунбаяр

4-р байр, тусгай байр - “Биг констракшн”-ийн тамирчин Б.Оюунтуяа

 

Эрэгтэй ганцаарчилсан төрөл:


1-р байр, алтан медаль - “Winners” клубын тамирчин Б.Саруулболд

2-р байр, мөнгөн медаль- Залуу тамирчин Э.Отгонбаяр

3-р байр, хүрэл медаль - “Big bowling” клубын тамирчин О.Баяр-Эрдэнэ

4-р байр, тусгай байр- “Суруга Монгол” багийн тамирчин Г.Өлзийбат

 

Тэмцээний шилдэг тамирчин буюу өндөр онооны эзнээр энэ удаа эмэгтэйчүүдээс А.Хонгорзул, Ө.Уугантуяа нар тус бүр 180 оноо авч тэнцэж, хоёул шагнал хүртжээ.  Харин эрчүүдээс “Суруга Монгол” багийн гишүүн Г.Бат-Эрдэнэ 201 оноогоор шилдэг тамирчнаар шалгарсан юм.

Холбоотой мэдээ