Булган сум 50 ортой шинэ эмнэлэгтэй болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-03-23 12:27:14

Ховд аймгийн Булган сумын эмнэлгийн барилга 1957 онд ашиглалтад орсон 2008, 2011 онд мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтээр ашиглахыг хориглосон байдаг. Тус суманд шинэ эмнэлгийн барилга нэн хэрэгцээтэй байгаа хэдий ч санхүүжилт шийдэгдэхгүй өнөөдрийг хүрсэн юм.

УИХ-ын гишүүн НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Батцогт уйгагүй хөөцөлдсөний үр дүнд Булган суманд 50 ортой шинэ эмнэлэг барих санхүүжилтийг шийдвэрлэжээ.

Ингэснээр Булган сум төдийгүй Алтай,Үенч сумын иргэд шинэ эмнэлэгт оношилгоо, эмчилгээ хийлгэх боломж бүрдэх юм.

Одоо Булган сумын эмнэлэг 64 ажилтан 14 их эмчтэй, төрөх, мэс засал, хүүхэд, дотор, эмэгтэйчүүд гэсэн үндсэн долоон тасагтай юм.

Алтайн цаадахь говийн Булган, Үенч, Алтай сумын иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, яаралтай болон төлөвлөгөөт хагалгааг сумандаа хийдэг. Жилдээ 400-500  эх төрж, 200-380 иргэнд яаралтай хагалгаа хийдэг аж.

А.Бямбасүрэн

 

  Ховд аймаг А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ