Ховдод орон сууцны 5 хувийн хүүтэй зээл олгож эхлээд байна

Орон нутагт | Ховд
erdenechimeg@montsame.mn
2016-03-23 12:22:35

Орон сууцны ипотекийн 8 хувийн хүүтэй зээл 5 хувьд шилжиж байгаатай холбогдуулан Ховд аймагт энэ хөнгөлөлт олгож байгаа эсэхийг Ховд аймгийн төрийн банкны захирал А.Батмөнхөөс тодрууллаа.

“Манай банкны хувьд 8 хувийн хүүтэй орон сууцны зээлийг 5 хувьд шилжүүлэх журам хэрэгжээд 2-3 хонож байна. Монгол банкнаас журам ирсэн эхний өдөр нийтдээ 15 хүнд олгоод байна. Харин шинээр байр авч байгаа иргэдэд 5 хувийн зээл шууд олгож байгаа. Ер нь ээлж дараатайгаар   орон сууцны 5 хувийн зээл олгогдоно. Орон сууцны байршлаас хамаараад зарим иргэдэд олгогдохгүй байгаа” гэв.

Харин Голомт банкны Ховд салбарын захирал Г.Эрдэнэчимэг “Энэ оны 3 сарын 15-нд Монгол банкнаас журам батлагдаад ирсэн. Бид иргэдийн хүсэлт аваад өмнө олгогдсон 8 хувийн зээлийг 5 хувьд шилжүүлэх ажлыг эхлүүлж, Сангийн яаманд хүсэлтээ илгээж байна. Манай банкны хувьд эх үүсвэр хараахан ирээгүй байна”  гэлээ.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ