“Хүмүүн бичиг” сониныг анх удаа ангиараа захиалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-04-15 16:59:15

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Спортын төрөлжсөн сургалттай ЕБС-ийн Монгол хэл-Уран зохиолын Д.Энхнаран багштай 7б ангийнхан нь “Хүмүүн бичигтэн” хамт болон боллоо. 7б ангийнхан анх удаагаа анги хамт олноороо захиалж байгаа ажээ. 

А.Хуншагай даргатай тус анги нь 31 сурагчтай. Үүнээс 16 хөвгүүн, 15 охинтой, сургуулийнхаа урлаг, спортын тэргүүний хамт олон юм. 2018-2019 оны хичээлийн жилд тус ангийнхан тэмцээн уралдаанд амжилт дүүрэн байна. Сургуулийнхаа намрын спартакиадад “Буухиа гүйлт”-ийн эмэгтэй төрөлд сурагч Ц.Анужин, Б.Нарангэрэл, М.Гүндэгмаа, Ц.Анхцэцэг нар хоёрдугаар байрт оржээ. Мөн УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн нэрэмжит кросс гүйлтийн аймгийн уралдаанд Ц.Анужин 80м-т алт, 800м-т мөнгөн медаль, Увс аймагт болсон чөтөөт бөхийн тэмцээнээс мөнгөн медаль, “Ирээдүйн одод” чөлөөт бөхийн тэмцээнээс алт, Өлзийт сумын чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээний 38 кг-ийн жинд мөнгөн медаль тус тус хүртжээ.

Энэ мэтчилэн Б.Буянхишиг, Т.Энхтуяа, О.Өсөхбаяр, Ц.Зөнпэрэлмаа, Г.Төмөр-Очир, Б.Чандмана-Эрдэнэ зэрэг сурлага, спортын өндөр амжилттай яваа олон сурагч байдаг байна. 

Холбоотой мэдээ