Орос, Хятадыг холбох төмөр зам тавих төсөл боловсруулж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2016-03-23 10:47:40

БИШКЕК. /CA-NEWS/. Монголчууд Хятадыг ОХУ-ын Кызыл хоттой холбох 547 км урт төмөр зам тавих төсөл боловсруулжээ.

Төмөр замын энэ сүлжээ Эрдэнэт хотоос Монгол-Оросын хил дээр орших Овоот уурхайд хүрдэг одоо байгаа төмөр замын сүлжээг өргөжүүлэх замаар Монголын хойд нутгийн аймгуудад хүрэх боломжоор хангахад зайлшгүй чухал юм.

Төмөр замыг бүрэн ашигласан тохиолдолд жилд 30 сая тонн ачаа тээвэрлэх боломжтой болно. Үүнд Орос, Хятадын хооронд дамжин өнгөрөх ачаа тээврийг оруулсан байна.

Одоо Австралийн “Aspire Mining Ltd” компанийн Хятадын “China Railway 20 Bureau Group” корпорацитай хамтран хэрэгжүүлж байгаа уг төслийн санхүүжилтийн асуудал үлдээд байгаа аж. Төмөр замын энэ сүлжээг тавих урьдчилсан ажлыг санхүүжүүлэхэд зориулах зээлийг баталж өгнө гэж “Aspire Mining Ltd” найдаж байна.

Тус компанийн төлөөлөгчийн хэлснээр, одоогийн байдлаар банкны шинжээчийн дүгнэлт гаргах, байгаль орчны зөвшөөрөл авах, арилжааны зарим гэрээг хэрэгжүүлэх болон төслийн өрийг дахин санхүүжүүлэхэд хөрөнгө мөнгө шаардлагатай байгаа аж.

Д.Жаргал

Холбоотой мэдээ