Улаанбаатарт олон улсын судалгааны төв байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-04-13 12:34:53
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв байгуулах тухай олон талт хэлэлцээр”-т  Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн Гүйцэтгэх захирал Э.Одбаяр нар өчигдөр гарын үсэг зурав.


Монгол Улс далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаар олон улсын тавцанд идэвхитэй үйл ажиллагаа явуулж, энэ хүрээнд далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийг Улаанбаатар хотноо байгуулах санаачлагыг анх 2006 онд гаргажээ. “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв байгуулах тухай олон талт хэлэлцээр”-ийн төслийг НҮБ-тай хамтран боловсруулж, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Сайд нарын хурлаар батлуулсан юм.

Холбоотой мэдээ